ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦОО, МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Ерөнхий нөхцөл
1.1.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Омни капитал ББСБ” ХХК (цаашид “Компани” гэх)-аас үзүүлж буй Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ (цаашид “Moni transfer” аппликейшн гэх)-ийг ашиглах үед компани болон хэрэглэгчийн хооронд үүсэх эрх, үүрэг болон бусад асуудлыг зохицуулахад оршино.
1.2.
Мони transfer гар утасны аппликейшныг татаж авч хэрэглэснээр та манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйд тооцно. Мөн таны бүртгүүлсэн хувийн мэдээллийг хэрхэн ашиглах тухай дурдсан манай бодлогыг нууцлалын хүлээн зөвшөөрч буйд тооцно.
Хоёр. Нэр томьёоны тайлбар
2.1.
Үйлчилгээний нөхцөлд дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно.
2.1.1.
“Аппликейшн” гэж гар утасны аппликейшн, түүнтэй холбогдсон программ хангамж, өгөгдөл зэргийг;
2.1.2.
“Мөнгөн гуйвуулга” гэж манай үйлчилгээг ашиглан онлайнаар нэг улсаас нөгөө улс руу мөнгө шилжүүлэхийг;
2.1.3.
“Хэрэглэгч” гэж мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглаж буй хувь хүнийг;
2.1.4.
“Илгээгч” гэж Аппликейшныг ашиглан мөнгө илгээж буй хүнийг;
2.1.5.
“Хүлээн авч буй дүн” гэж холбогдох шимтгэл хасагдан, хүлээн авагчийн тухайн улс дахь банкны дансанд тухайн улсын валютаар шилжүүлэгдэж буй дүнг;
2.1.6.
“Хүсэлт” гэж мөнгөн гуйвуулга хийхтэй холбоотой бидэнтэй холбогдож буй харилцааг;
2.1.7.
“Буцаах гүйлгээ” гэж системд оруулсан гүйлгээг шилжүүлэгчид буцаалт хийхийг;
2.1.8.
“Moni transfer аккаунт” гэж гар утасны аппликейшнд мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний дагуу хийсэн бүртгэлийг;
2.1.9.
“Үйлчилгээ” гэж Аппликейшны зүгээс санал болгож буй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, тэдгээрийн заавар зэргийг;
2.1.10.
“Шилжүүлгийн валют" гэж мөнгөн гуйвуулга илгээгчийн шилжүүлж буй улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг;
2.1.11.
“Хүлээн авах валют” гэж мөнгөн гуйвуулга хүлээн авагчийн дансанд орж буй улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг;
2.1.12.
“Шилжүүлгийн дүн” гэж илгээгчийн шилжүүлж буй мөнгөн дүнг;
2.1.13.
“Шилжүүлгийн шимтгэл” гэж тухайн үеийн валютын ханшаас шалтгаалан тооцоолсон шимтгэлийг;
2.1.14.
“Хуулга” гэж Аппликейшнаар дамжуулан хийсэн гүйлгээний жагсаалтыг;
2.1.15.
“Нууц үг” гэж хэрэглэгч өөрийгөө урьдчилан баталгаажуулсны дараа Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглах бүрт баталгаажуулалт болгон тохируулж, бүртгүүлсэн дугаарыг.
Гурав. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, мэдээлэх
3.1.
Компани нь хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа үйлчилгээний болзол, нөхцөлийг илүү хялбар, ойлгомжтой байлгах үүднээс Moni transfer аппликейшн “үйлчилгээний нөхцөл” цонхонд үйлчилгээний нөхцөлийг байршуулсан ба хэрэглэгч хүссэн үедээ нөхцөлтэй танилцах боломжтой.
3.2.
Компани нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй гэж үзвэл нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
3.3.
Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдсэн тохиолдолд шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэрэглэгчээр дахин баталгаажуулна.
3.4.
Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй зүйл заалтын хувьд Монгол Улсын холбогдох хуулиудыг нэн түрүүнд дагаж мөрдөнө.
Дөрөв. Үйлчилгээг хэрэглэх
4.1.
Аппликейшны хэрэглэгч болохын тулд компанийн “Үйлчилгээний нөхцөл”-тэй танилцах бөгөөд тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч, шаардлагын дагуу өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж илгээснээр компаниас танд Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглахыг хүлээн зөвшөөрч, ашиглах гэрээ байгуулна.
4.2.
Хэрэглэгч тус үйлчилгээг ашиглах шаардлагатай мэдээллээр Компанийг хангасны үндсэн дээр Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглах боломжтой болно. Тухайлбал: Мөнгөн гуйвуулгатай холбоотой үйлчилгээний хувьд хувь хүнийг баталгаажуулах (Овог нэр, хувь хүнийг тодорхойлох мэдээлэл, гадаад иргэний үнэмлэх, гадаад пасспорт, иргэний үнэмлэхийн мэдээлэл, гар утасны дугаар, хүйс, цахим шуудан зэрэг) мэдээллүүд шаардлагатай. Мони трансфер аккаунт үүсгэхэд та өөрийн ашигладаг идэвхтэй и-мэйл хаягаар бүртгүүлэн, тухайн и-мэйл хаягт ирэх OTP нууц кодыг аппликейшнд оруулж, бүртгэлээ баталгаажуулан ашиглах нууц үгийг үүсгэнэ.
4.3.
Аппликейшнд хэдэн ч данс бүртгэх боломжтой бөгөөд бүртгэсэн дансаа хүссэн цагтаа устгаж, нэмж болно.
4.4.
Үйлчилгээг ашиглахад шаардагдах мэдээлэл нь үйлчилгээний агуулгын өөрчлөлт, холбогдох хууль тогтоомж, компанийн бодлогын өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдөж болно.
4.5.
Хэрэглэгчээр бүртгүүлэх явцад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөөгүй тохиолдолд Аппликейшнаас үзүүлж буй үйлчилгээг ашиглах боломжгүй болох, эсвэл үйлчилгээний ыхэрэглээ хязгаарлагдах боломжтой.
4.6.
Компани холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн мэдээллийг авч, бүртгэлийг баталгаажуулна.
4.7.
Аппликейшнийг ашиглах хугацаанд зарим мэдээллийг шинэчлэх шаардлага гарах бөгөөд хэрэглэгчийн оруулсан мэдээллүүд шаардлага хангахгүй тохиолдолд үйлчилгээнд хамрагдах боломжгүй.
Тав. Мөнгөн гуйвуулга
5.1.
Монгол Улсаас АНУ, БНХАУ, Австрали, БНСУ, Япон улс руу шилжүүлэг хийх боломжтой бөгөөд шилжүүлэгч Аппликейшнд төгрөгийн харилцах дансанд шилжүүлснээр тухайн хүлээн авах улсын валютаар хөрвөн орно. Мөнгөн гуйвуулга нь банкны данс хооронд хийгдэнэ.
5.2.
Олон улсын мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль бусад дүрэм журмын дагуу хүлээн авагчтай ямар холбоо хамааралтай талаар мөнгөн гуйвуулгын зорилгыг тусгах шаардлагатай.
5.3.
Шилжүүлэг хийхдээ шилжүүлж буй мөнгөний гарал үүслийг нотолно.
5.4.
Хэрэглэгч шилжүүлэг хийхээс өмнө мэдээллүүдээ сайтар нягталж шалгах шаардлагатай.
5.5.
Аппликейшны хуулга хэсгээс хийсэн гүйлгээний дэлгэрэнгүйг харах боломжтой.
5.6.
Мөнгөн гуйвуулга хийхийн тулд Аппликейшнтай холбосон банкны дансанд гуйвуулга хийхэд хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх шаардлагатай бөгөөд үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд мөнгөн гуйвуулга хийгдэх боломжгүй байна.
5.7.
Хэрэглэгч өөрийн банкны төгрөгийн данснаас Аппликейшн дахь Компанийн эзэмшлийн төгрөгийн дансанд гуйвуулга хийх мөнгөн дүнгээ Аппликейшнд заасан шимтгэлийн хамт урьдчилан шилжүүлснээр Компанийн зүгээс шимтгэлийг суутган авч, гуйвуулах мөнгийг тухайн үеийн ханшаар тооцож, тухайн улс руу шилжүүлнэ.
5.8.
Мөнгөн гуйвуулга хийсний дараа амжилттай хийгдлээ гэх мэдэгдэл танд очих хүртэл банкны дансны үлдэгдлийг хүрэлцэхүйц байлгах шаардлагатай.
5.9.
Зарим тохиолдолд Компаниас шалтгаалахгүй нэмэлт баталгаажуулалт хийх шаардлагаас үүдэн мөнгөн гуйвуулга хийгдэх хугацаа уртсаж болно. Үүнтэй холбоотой аливаа хариуцлагыг Компани хүлээхгүй.
5.10.
Компанийн зүгээс хэрэглэгчийн шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг заасан хугацаанд хүлээн авагчийн дансанд шилжүүлэхийн тулд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд дамжуулагч банк, шилжүүлэгч банк болон бусад гуравдагч этгээдээс хамааралтай цаг хугацаа хэтэрсний хариуцлагыг хүлээхгүй болно.
5.11.
Мөнгөн гуйвуулга хүлээн авагчийн данс руу шилжүүлэгдсэн тохиолдолд гүйлгээг цуцлах боломжгүй.
Зургаа. Мөнгө хүлээн авагчийн мэдээлэл
6.1.
Хэрэглэгч хүлээн авагчийн талаар шаардлагатай мэдээллийг оруулах бөгөөд үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
Долоо. Гүйлгээний шимтгэл
7.1.
Компанийн үйлчилгээг авахын тулд холбогдох шимтгэлийг төлөх бөгөөд шилжүүлэх улсын валютаар шимтгэл тооцогдоно.
7.2.
Мөнгөн гуйвуулгын шимтгэл нь хүлээн авагч улсаас хамаарч өөр өөр байх бөгөөд Компанийн болон үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдийн шимтгэлээс бүрдэнэ.
Найм. Валютын ханш
8.1.
Аппликейшны "ханш" хэсгээс одоогийн валютын ханшийг шалгах боломжтой.
8.2.
Валютын ханш тогтмол шинэчлэгдэнэ.
Ес. Мэдээллийн аюулгүй байдал
9.1.
9.2. Аппликейшн нь бүх вирус, алдаанаас бүрэн хамгаалагдсан гэсэн баталгаа гаргах боломжгүй тул хэрэглэгч IT, компьютерийн програм, платформыг тохируулах, вирусын эсрэг програм ашиглах зэргээр аюулгүй байдлаа хангах шаардлагатай.
Үйлчилгээг үндсэн зорилгоос өөрөөр, эсхүл технологийн хувьд аюултай байдлаар, эсхүл вирус болон бусад хортой програмаар дамжуулж мэдээллийн аюулгүй байдалд халдах зорилгоор ашиглахыг хориглоно. Дотоод өгөгдөл, сүлжээ, гар утасны аппликейшн, вэбсайт зэрэгт халдах оролдлого хийхийг хориглоно. Дээр дурдсан оролдлого хийсэн тохиолдолд цахим гэмт хэрэг үйлдэхийг оролдсон гэж үзэн холбогдох шатны байгууллагад мэдэгдэн, хэрэглэгчийн гар утасны аппликейшн, вэбсайтад эрхийг нэвтрэх хязгаарлана.
Арав. Хэрэглэгч болон компани хоорондын үүрэг хариуцлага
10.1.
Үйлчилгээнд бүртгүүлэхэд 18 насанд хүрсэн байх шаардлагатай бөгөөд иргэний холбогдох бичиг баримтаар баталгаажуулна.
10.2.
Хэрэглэгч нь Аппликейшнтай холбох боломжтой банкны идэвхтэй данс (кредит картын данс хамаарахгүй)-тай байна.
10.3.
Хүлээн авагч нь тухайн улс дахь арилжааны банкны идэвхтэй данс (кредит картын данс хамаарахгүй)-тай байх шаардлагатай.
10.4.
Хэрэглэгч мэдээллийнхээ үнэн зөв байдлыг бүрэн хариуцна. Хэрэглэгчийн мэдээллээр шилжүүлгийг хийсэн тохиолдолд шилжүүлгийг амжилттай хийгдсэнд тооцох тул хэрэглэгч нь хүлээн авагчийн мэдээллийг оруулахдаа сайтар нягтлах шаардлагатай.
10.5.
Хэрэв хэрэглэгчийн мэдээлэл худал, хуурамчаар үйлдсэн, бусдын мэдээлэл буюу бичиг баримтыг 10.5. ашигласан, эсвэл өөрчлөлтөө үнэн зөв мэдээлээгүйн улмаас талуудад болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирлыг харилцагч үл маргах журмаар нөхөн төлнө.
10.6.
Хэрэглэгчийн буруу мэдээллээс шалтгаалан шилжүүлэг цуцлагдсан тохиолдолд холбогдох шимтгэлийг суутгасны үндсэн дээр шилжүүлгийг буцаах боломжтой.
10.7.
Компанийн буруугаас үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчид учирсан хохирлыг барагдуулах бөгөөд үзүүлж буй үйлчилгээний хүрээнд урьдчилж тодорхойлох боломжтой эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээнэ.
10.8.
Үйлчилгээг бизнесийн зорилгоор ашигласнаас үүдэн гарсан алдагдал, бизнесийн зогсолт, алдагдсан боломж зэрэг хохиролд Компани хариуцлага хүлээхгүй.
10.9.
Технологийн аливаа халдлага, хор хохирол үүсгэхүйц вирус зэргээс үүдсэн хохиролд Компани хариуцлага хүлээхгүй.
10.10.
Компанийн буруугаас үүдсэн алдаатай гүйлгээний хариуцлагыг хүлээх бөгөөд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу төлсөн шимтгэлийн хамт буцаан олгоно. Дараах тохиолдлуудыг алдаатай, зөвшөөрөлгүй гүйлгээнд тооцохгүй. Үүнд:
10.9.1.
Хэрэглэгч өөрийн буруутай үйлдлээс болж Аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгээ алдсан,
10.9.2.
Хэрэглэгч хууран мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан,
10.9.3.
Moni transfer аккаунтад нэвтрэх нэр, нууц үгээ алдсан тухай тэр даруй мэдэгдээгүйгээс үүдэн ямар нэг хохирол учирсан,
10.9.4.
Алдаатай, зөвшөөрөлгүй гүйлгээ гарснаас хойш 30 хоногийн дотор мэдээлж, холбогдох арга хэмжээ авахуулаагүй.
10.11.
Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, эсхүл холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүйгээс үүдсэн аливаа хохирлыг барагдуулах үүргийг хүлээнэ. Аппликейшныг ашиглахаа больсон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
10.12.
Компани нь үйлчилгээг тасралтгүй (24/7) үзүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг хүлээнэ.
Арван нэг. Үйлчилгээний эрхийг хязгаарлах
11.1.
Компани нь үйлчилгээг дараахь тохиолдолд 1 хүртэл сараар хязгаарлаж болох бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид шалтгааныг мэдэгдэнэ.
11.1.1.
Хэрэв 18-аас доош насны хүн ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд
11.1.2.
Техникийн саатал, системийн доголдол зэрэг зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд
11.2.
Хэрэглэгчийн аккаунтны мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцсан гэж сэжиглэж байгаа, эсхүл тухайн хэрэглэгчийн аккаунтны мэдээллийн аюулгүй байдалд асуудал гарсан нь тогтоогдвол тухайн хэрэглэгчийн дансыг бүхэлд нь болон хэсэгчлэн ашиглахыг
11.3.
Хэрэв хэрэглэгчийн аккаунтыг хязгаарлах тохиолдолд хязгаарлалт хийхээс өмнө, эсвэл цаг алдалгүйгээр хэрэглэгчид мэдэгдэнэ.
11.4.
Хязгаарлалт, эсвэл түдгэлзүүлсэн шалтгаан арилсны дараа хэрэглэгчийн аккаунтыг аль болох хурдан хэвийн ажиллагаанд оруулна.
11.5.
Компани нь дараах нөхцөлүүдийн аль нэг үүссэн тохиолдолд Мони трансфер аккаунтыг хэрэглэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хааж болно. Үүнд:
11.5.1.
Үйлчилгээний нөхцөлийн зүйл, заалт, түүнд тусгагдсан бичиг баримтуудад заасан журмыг зөрчсөн,
11.5.2.
Хуулийн байгууллага, засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага, нийтийн үйлчилгээ үзүүлэх,
11.5.3.
Өмнө нь тус компанийн үйлчилгээг ашиглахаас түдгэлзүүлсэн хэрэглэгч бол, эсвэл түдгэлзүүлсэн хугацаанд үйлчилгээний гэрээг дур мэдэн цуцалж, дахин ашиглах хүсэлт гаргасан бол.
Арван хоёр. Оюуны өмчийн тухай
12.1.
Хэрэглэгч үйлчилгээг ашиглах явцад бэлтгэгдсэн материал, мэдээллийг үйлчилгээ хүлээн авах зорилгоор л ашиглана.
12.2.
"Үйлчилгээний материалууд" гэдэгт үйлчилгээтэй холбоотой програм хангамж, (аппликейшн, API, хөгжүүлэгчийн төхөөрөмжүүд, эх кодын жишээ, кодын жагсаалт зэрэг), материал, мэдээлэл, контент, хэвлэсэн болон цахим материалууд, мөн татаж авах боломжтой материалуудыг ойлгоно.
12.3.
Хэрэглэгч шууд болон шууд бусаар дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно. Үүнд:
12.3.1.
Аккаунтыг бусдад шилжүүлэх, худалдах, түрээслэх, үйлчилгээний эрхийг бусдад дамжуулах,
12.3.2.
Үйлчилгээний материалуудыг бусад иргэн, хуулийн этгээдэд дамжуулах, худалдах,
12.3.3.
Барааны тэмдэг, "оюуны өмчийн" аливаа мэдээллийг өөрчлөх, устгах, засах,
12.3.4.
Үйлчилгээний материалуудад хамаарах програм хангамжид өөрчлөлт хийх.
Арван гурав. Шилжүүлгийн буцаалт, нөхөж олгох
13.1.
Шилжүүлгийн буцаалтын зохицуулалт нь шилжүүлэг хийгдэж байгаа улс, шилжүүлэгч банк, клиринг банк, төлбөр хүлээн авагч банк зэргээс хамаарч өөр өөр байна.
13.2.
Компани нь дараах тохиолдлуудын аль нэгэнд "Хэрэглэгч" -ийн санаатай, эсвэл ноцтой хайхрамжгүй байдлыг нотолсон тохиолдолд "Хэрэглэгч" хариуцлага хүлээнэ.
13.4.1.
Хэрэглэгчийн төлбөрийн дансны дугаар, дансны нууц үг, төлбөрийн нууц үг гэх мэт мэдээлэл санаатай болон хайхрамжгүй байдлаас үүдэн алдагдсан,
13.4.2.
Гар утас, зөөврийн төхөөрөмжийг барьцаалах, түрээслэх, шилжүүлэх зорилгоор хэрэглэсэн,
13.4.3.
Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх боломжтой гэдгийг "Хэрэглэгч" мэдэж байсан "Хэрэглэгч" өөрийн гар утсыг ил гарган хараа хяналтгүй орхих зэрэг хайхрамжгүй хандсан,
13.4.4.
Илгээгчийн хайхрамжгүй байдлаас үүдэн гүйлгээ цуцлагдсан бол компани хариуцлага хүлээхгүй.
Арван дөрөв. Маргаан шийдвэрлэх болон хууль шүүхийн харьяалал
14.1.
Хэрэв "Компани" болон "Хэрэглэгч" хоёрын хооронд Аппликейшнийг ашиглахтай холбоотой маргаан үүсвэл "Компани" болон "Хэрэглэгч" нь маргааныг аль болох зөвшилцөх замаар шийдвэрлэхийг зорино.
14.2.
14.3. Маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлээгүй тохиолдолд хоёр тал Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Аппликейшн болон энэхүү нөхцөлийг ашиглахтай холбогдуулан үүссэн маргаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.
Арван тав. Бусад
15.1.
Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан харилцагч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан харилцагчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
15.2.
Харилцагч нь пин код, гар утас, нэвтрэх болон гүйлгээний нууц үг, бусад баталгаажуулалтын хэлбэрийг алдсан, бусдад задруулсан гэж үзэж байгаа, нууцлалын төхөөрөмжийг гээсэн, нэвтрэх эрхийг зөвшөөрөлгүйгээр ашиглан аливаа эх үүсвэрээс гүйлгээ хийх оролдлого гаргасныг мэдсэн тохиолдолд Moni facebook хуудас болон 7272-1212 дугаарт нэн даруй мэдэгдэж, үйлчилгээний эрхээ түр хаалгах үүрэгтэй ба нэн даруй мэдэгдээгүйгээс болон алдсанаас үүссэн аливаа хохирлыг "Омни капитал ББСБ" ХХК хариуцахгүй.
15.3.
Харилцагч нь Аппликейшнд байрласан зээлийн бүтээгдэхүүн болон түүний нөхцөлтэй бүрэн танилцах ба ийнхүү танилцсан ч ойлгохгүй, эсхүл нэмж тодруулах зүйл байвал Moni аппликейшны харилцагчийн үйлчилгээний төвийн 7272-1212 дугаарт холбогдож, тодруулга авах замаар бүрэн танилцсаны үндсэн дээр зөвшөөрөх үйлдэл хийх үүрэгтэй. Ийнхүү танилцаагүйгээс үүсэх аливаа эрсдэлийг харилцагч өөрөө бүрэн хариуцна.
15.4.
Moni аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд дээр байршиж буй лого, график дизайн, таних тэмдэг зэрэг нь "Омни капитал ББСБ" ХХК-ийн өмч бөгөөд зохиогчийн эрхээр баталгаажсан тул эдгээрийг хуулбарлах, дуурайх, өөрчилж ижил төсөөтэйгөөр ашиглах, цааш тараахыг хориглоно.
15.5.
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт өөрчлөгдөх, эсвэл хүчингүй болсон ч бусад заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц хэвээр байна.